Эрүүл мэнд
Кофе таны эрүүл мэндэд
Кофе нь кофеин болон олон төрлийн идэвхтэй бодисуудыг агуулдаг ч никотиний хүчил нэртэй ганц л аминдэм бүхий тэжээлийн бодисын хувьд ач холбогдолтой юм. Кофеиний үрийг хуурах үед никотиний хүчил үүсдэг. Нэг аяга кофе нь 1мг хэртэй энэ витаминыг агуулдаг. Гэхдээ хүний никотиний хүчлийн өдрийн хэрэгцээг дан ганц кофегоор хангана гэвэл өдөр 15 аяга кофе уух хэрэгтэй болно гэсэн үг. Кофе их уух нь зүрхний өвчний нэг шалтгаан болдогийг эрдэмтэд нотолсон нь бий.
